УИХ-ЫН АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БАЙНГЫН ХОРООНД ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
“Эрх зүйн шинэчлэл – Хөгжлийн татах хүч” ITP ФОРУМ-2025 амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн форумыг Эрдэнэс Монгол нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК санаачлан зохион байгуулж Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрөөс хувийн хэвшилд үзүүлэх дэмжлэгийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үндсэн сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Форумаас гарсан санал дүгнэлтийг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатарт тус форумын Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Б.Уянга гардуулан өглөө.








