Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2025.07.30/ хуралдаанаар “Хөтөл ҮТП”, “Тавантолгой ҮТП”, “Бор-Өндөр ҮТП” байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Эрдэнэс Монгол нэгдлийн 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд 6 байршилд төрийн өмчийн орд газрыг түшиглэн нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахаар тусгасан бөгөөд энэхүү төслийг “Эрдэнэс ҮТП” ХХК хэрэгжүүлэн ажиллаж байна.



