“Эрдэнэс ҮТП” ХХК-иас санаачлан Монгол Улсын 6 байршилд байгуулж буй Үйлдвэрлэл, технологийн паркуудад шаардлагатай инженер, техникийн хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулан гаргасан.
Энэ хүрээнд өсвөр үеийнхэн, эцэг эхчүүдэд зориулсан “Be Engineer” подкастыг хөтлөн явуулж байна. Тус подкастын №3 дугаарын зочноор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр уригдан оролцлоо.
Бид хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэх үү эсвэл өөрийнх нь авьяас чадварыг таньж мэдээд сонгуулах уу? сэдэвт сонирхолтой дугаарыг https://www.youtube.com/@BeEngineer2025 сувгаар хүлээн авч үзээрэй.
#эрдэнэс_үйлдвэрлэл_технологийн_парк_ххк
#олборлолтоос_боловсруулалт_руу

