Монгол Улсын хэмжээнд уул уурхайн салбарт 4,700 дээд боловсролтой инженер ажиллаж байгаагаас 65% нь геологи хайгуул, ашиглалтын инженер, 27% нь мэдээллийн технологийн инженер, 8% буюу 376 хими технологи, металлурги, баяжуулалтын боловсруулах чиглэлийн инженерүүд байна.
Харин манай компанийн боловсруулсан Хөгжлийн төлөвлөгөөгөөр нийт 6 үндсэн үйлдвэр, 47 дагалдах үйлдвэрт
10 000 орчим ажлын байр бий болоход 1500 өндөр түвшний инженер, 4500 мэргэжлийн болон техникийн ажилчид шаардлагатай тооцооллыг хийсэн.
Эдгээр үйлдвэрээс жишээ нь Гангийн үйлдвэрийг ашиглалтад оруулахад нарийн мэргэжлийн 475 хүн хэрэгтэй. Энэ дундаас 209 металлургич шаардлагатай. Гэтэл өнөөдөр энэ тооны металлургич манайд байхгүй, элсэгч хангалттай хэмжээнд байхгүй байна.

