НЯГТЛАН БОДОГЧ

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО

Компанийн ажилтнуудын цалин хөлс, мөнгөн хөрөнгийн зарцуулалт, үндсэн хөрөнгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, холбогдох тооцоог бодох, тайлан гаргах, анхан шатны баримтын бүрдүүлэлтийг хангах, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад санхүү бүртгэлээр хяналт тавих, шилэн дансны болон байгууллагын цахим хуудаст мэдээлэл байршуулах

АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛТ

– Ажилтнуудын цалин, нэмэгдэл хөлсийг хуулийн дагуу тооцож олгох, цалин хөлстэй холбоотой асуудлаар ажилтнууд, удирдлагыг мэдээллээр хангах

– Үндсэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, хөрөнгийн хөдлөл өөрчлөлтөд хяналт тавьж, элэгдлийн тооцооллыг хийх, хөрөнгийн ашиглалт, зарцуулалт хөдлөл өөрчлөлттэй холбоотой асуудлаар судалгаа, тайлан гаргах

– Компанийн мөнгөн хөрөнгө, бараа материалын орлого, зардал, дараа тооцоогоор үүссэн өглөг, авлагыг үнэн зөв, бүрэн тусгаж, нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, тайлагнах, сар, улирал, жилийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд гаргах

– Шилэн дансны цахим хуудас болон компанийн цахим хуудсанд мэдээллийг байршуулах, удирдлагаас хуулийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл

Мэргэшил: Нягтлан бодох бүртгэл, шилэн дансны ил тод байдал, дотоод аудитын чиглэлээр сургалтад хамрагдсан бол давуу тал болно.

Туршлага: Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан байх.

УР ЧАДВАР

– MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг бүрэн эзэмшсэн байх,

– Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах

– Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх

– Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх

– Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

– Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх)

– Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1)

– Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia)

– Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт)

– Иргэний үнэмлэхийн хуулбар

– Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно)

– Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт)

– Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)

– Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)

– Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.

– Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 12 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна.

Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн