“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төслийн менежер Б.Мягмаржаргал болон холбогдох албаны мэргэжилтнүүд ОХУ-ын Үйлдвэрлэл, технологийн паркийн холбооны Гүйцэтгэх захирал Денис Журавский, гадаад харилцаа хариуцсан захирал Яна Лелестэй хоёр улсын Паркийн удирдлагын компаниудын харилцааг өргөжүүлж цаашид хамтран ажиллах чиглэлээр цахим уулзалтыг хийлээ.

Уулзалтаар Монгол Улсын 6 байршилд байгуулж буй Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдэд ОХУ-ын хөрөнгө оруулагчдыг татах, тус улсад олон улсын хөрөнгө оруулалт, технологийн форумд хамтран оролцох, паркийн хүний нөөцийг бэлтгэх зорилгоор үйлдвэрлэл технологийн паркуудтай танилцаж, туршлага судлах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
ОХУ-ын паркийн удирдлагын компанитай хамтран ажилласнаар хөрөнгө оруулагч нарт мэдээллээ хүргэхээс гадна боловсруулах үйлдвэрлэлийн мэргэжлийн инженер техникийн ажилтан бэлтгэх богино хугацааны сургалт зохион байгуулах, ижил төстэй паркуудад суралцагчдыг дадлагажуулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх боломжтой болох юм
