ШУТИС-ийн харьяа Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн тэнхим, Монголын химийн нийгэмлэг, АҮЭБЯ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний 13 дахь удаагийн хурал өнөөдөр /2026.01.30/ “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдвээр болж инженер техникийн ажилчид, эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, оюутнууд өргөнөөр оролцлоо.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь Академич Б.Пүрэвсүрэнгийн нэрэмжит бөгөөд “Эрдэнэс ҮТП” ХХК хамтран зохион байгуулж “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төслийн менежер Б.Мягмаржаргал нээж үг хэлэн, СТСГ-ын менежер Д.Цолмонтуяа шүүгчээр оролцож байна.
Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич Б.Пүрэвсүрэн урилгаар оролцож “Органик түүхий эдүүдийн пиролизын судалгааны нэгтгэсэн дүн” сэдвээр илтгэл тавилаа.
