АНУ-ын массачусетсийн технологийн институт болон муис-тай мэдээлэл солилцох уулзалт хийлээ

АНУ-ын Массачусетсийн Технологийн Институт (MIT), МУИС хамтран хэрэгжүүлж буй “Судалгааны танилцах аялал”ын хүрээндээ “Эрдэнэс ҮТП” компанийн Үйлдвэрлэл,технологийн паркийн төслүүдтэй танилцлаа.

Дээрх их сургуулиудын “Судалгааны танилцах аялал” нь Монгол Улсын эрчим хүчний шилжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, бодит хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах, энэ чиглэлээр судалгаа хийх оюутнуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой аж.

Их сургуулиудын төлөөллийг “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Үйлдвэрлэл, технологи, төсөл хөгжүүлэлтийн газрын менежер Г.Ганхуяг, Стратеги, төлөвлөлт, судалгааны газрын менежер Д.Цолмонтуяа болон холбогдох албаны мэргэжилтнүүд хүлээн авч Монгол Улсын 6 байршилд байгуулж буй ҮТП-ийн төслүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэв. Уулзалтад МУИС-ийн Хөгжлийн судалгааны төвийн захирал, дэд профессор И.Бямбабаатар, Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн багш, оюутнууд оролцлоо.

Уулзалтад оролцогчид “Багануур ҮТП”-д хэрэгжих Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн хэрэгжилт болоод тус үйлдвэрээс гарах хагас коксон түлш нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хэрхэн нөлөөлөх талаар түлхүү ярилцав.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн