Боловсруулах үйлдвэрийн инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллана

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, Стратеги, төлөвлөлт судалгааны газрын дарга Д.Цолмонтуяа холбогдох албаны мэргэжилтнүүд, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул болон Налайх дүүрэг дэх Политехникийн коллежийн захирал С.Мөнхбат, сургуулийн удирдах ажилтнуудтай хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгуулж, сургалтын материаллаг орчин, лабораториудтай танилцлаа.

“Эрдэнэс ҮТП” компани нь Монгол Улсын 6 байршилд үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах төслийн хүрээнд аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ дагуу Налайх дүүрэг дэх Политехникийн коллежтой боловсруулах үйдвэрийн инженер, техникийн ажилтан бэлтгэх, мэргэжилтэй ажилтныг дахин сургах болон дадлагажуулах, мэргэжлийн анги шинээр нээх, сургалтын хөтөлбөр боловсруулах, багш бэлтгэх, чадавхжуулах зэрэг чиглэлээр санал солилцон, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр “Эрдэнэс ҮТП” ХХК-иас эрхлэн явуулдаг “Bе Engineer” подкастын залууст зориулсан сургалтыг тус компаний ТХУГ-ын төслийн хяналт, үнэлгээний инженер Э.Хатанболд, ОНХА-ны мэргэжилтэн А.Мөнхчимэг нар хөтлөн явуулж, оюутнуудтай санал бодлоо солилцлоо.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн