
“Эрдэнэс ҮТП” ХХК нь нүүрс-химийн цогцолбор “Багануур ҮТП” байгуулах төслийн хүрээнд “Хүрэн нүүрсийг пиролизын аргаар хагас кокс үйлдвэрлэх үйлдвэр”-ийн Техник, эдийн засгийн үндэслэлийг “Сэдин Энжинээринг Монголиа” ХХК, Сенот консалтинг ХХК-тай хамтран боловсруулсан.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2026 оны А/03 тушаалаар батлагдсан Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө болон нэгжийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий Зөвлөл нь 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар тус ТЭЗҮ-ийг хэлэлцэн дэмжлээ.

