“Эрдэнэс ҮТП” ХХК, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

✅“Эрдэнэс ҮТП” ХХК нь Кокс, эрчим хүчний үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгч “Нью текноложи кокинг плант” ХХК, Нүүрс баяжуулах үйлдвэрийн хаягдлыг боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгч “Бээжин Дифүюань Технологи” ХХК, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэгч “Горубору гурин энажи” ХХК, Төмөр, цахиур болон хөнгөнцагааны хайлшийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгч “Ай Эф Эс Жи Ферроаллое” ХХК, Өгөршсөн эрчим хүчний нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгч “Таншань Шэньжөү Механик групп” ХХК зэрэг компаниудтай уулзаж, хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.

✅Санамж бичгийн хүрээнд дээрх компаниуд нь Монгол Улсын 6 байршилд байгуулагдаж буй Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдэд үйл ажиллагааны чиглэлийн дагуу хөрөнгө оруулж, бүс, орон нутагт ажлын байрыг үүсгэн, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр ажиллах зорилготой юм.

✅“Эрдэнэс ҮТП” ХХ-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр хувийн хэвшлийн төлөөллүүдэд хүнд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, улс, бүс, орон нутгийн хөгжлийг хурдасгахад ажиллах зарчим, чиглэлээ нарийн тодорхойлж, хуулийг дээдлэн, үр дүнтэй хамтран ажиллахыг хүслээ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн