“Эрдэнэс ҮТП” ХХК-иас эрхлэн гаргадаг “Erdenes Industry” сэтгүүлийн энэ оны шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.

Энэхүү дугаарыг Эрдэнэс Монгол нэгдлийн Үйлдвэрлэл, технологийн зөвлөлтэй хамтран гаргасан бөгөөд аж үйлдвэрийн салбарын эрхзүйн шинэчлэл, ҮТП-ийн төслүүдэд тулгарч буй бэрхшээл түүнээс гарах арга зам, шийдэл, ирээдүйн чиг хандлага, эдийн засагт ирэх өгөөж, салбарт нэвтэрч буй техник технологийн шинэчлэл, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжууд болон “Эрдэнэс ҮТП” компаниас хэрэгжүүлж буй Хүний нөөцийн цогц төсөл зэрэг сэдвийн өргөн хүрээг хамарчээ.
Мөн анх удаа аж үйлдвэрийн салбарт ажиллаж буй инженер, судлаач, эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг эмхэтгэн “Эрдэнэс инновац” хавсралт дугаарыг QR кодоор нэвтрэн унших өргөн боломжийг нийт уншигчдадаа олгосноороо онцлогтой юм.
