НҮБ-ын суурин зохицуулагчийн газрын төлөөлөлтэй уулзлаа

Өнөөдөр /2026.02.10/ “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, Төсөл хөгжүүлэлт удирдлагын газрын дарга Г.Ганхуяг болон холбогдох мэргэжилтнүүд, НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэн, Суурин зохицуулагчийн газрын тэргүүн, стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн Ж.Должинсүрэн, Түншлэл, хөгжлийн санхүүжилтийн мэргэжилтэн Жина Янг нартай уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын 6 байршилд байгуулагдаж буй үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдийг Тогтвортой хөгжлийн ногоон үйлдвэрлэлийн зорилтод нийцүүлэн хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын техникийн туслалцаа, хөгжлийн санхүүжилтийг татах боломжуудын талаар санал солилцов.

Мөн НҮБ-ын холбогдох байгууллагуудтай хамтарсан судалгаа, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тодорхой төслүүдийн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн