Налайхын үйлдвэрлэл, технологийн парктай танилцлаа

“Эрдэнэс ҮТП” ХХК, Налайхын Үйлдвэрлэл, технологийн парктай туршлага солилцох, хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулав. Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк нь 2014 онд барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн, амжилттай ажиллаж байгаа цөөн паркийн нэг юм.

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөл тус паркийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Налайх ҮТП” ХХК-ийн захирал Ч.Раднаабазар танилцуулга мэдээлэл хийж, хоёр тал хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов.

Уулзалтаар талууд паркуудын уялдаа холбоог хангаж, кластер хөгжлийг бий болгох зорилгоор хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг бодитой нэгдсэн мэдээллээр ханган ажиллах шаардлагатайг онцоллоо.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн