Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн гацаа ба гаргаргаа

Г.Ганхуяг “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн ҮТТХГ-ийн менежер, Эрдэс баялгийн эдийн засагч, уул уурхайн инженер

Өнөөдөр дэлхийн эдийн засаг түүхий эд олборлодог орнуудаас бус, харин түүхий эдийг ямар түвшинд боловсруулж, ямар үнэ цэн бүтээж байгаагаараа өрсөлдөж байна. Нэгэн цагт зөвхөн байгалийн баялгаараа давуу талтайд тооцогдож байсан олон улс энэ ойлголтоос татгалзаж, үйлдвэрлэл, технологид суурилсан эдийн засгийн загварт амжилттай шилжжээ.
Ийм шилжилтийн бодит хэрэгсэл нь Үйлдвэрлэл, технологийн парк юм. Дэлхийн олон улс үйлдвэрлэл, технологийн парк, эдийн засгийн чөлөөт бүс, эко-үйлдвэрийн парк зэрэг зохион байгуулалтын хэлбэрээр үйлдвэрлэлийг төвлөрүүлж, хөрөнгө оруулалтыг татан, инновацыг нэг дор хуримтлуулж чадсан.
Монгол Улсын хувьд ч мөн адил асар их нөөц бололцоо бий. Гэвч бодит байдалд бид түүхий эдээ экспортолж, нэмүү өртгийг хилийн цаана “үлдээдэг” хэвээр. Энэ гинжийг тасалж, дотооддоо үйлдвэрлэл бий болгох хамгийн оновчтой орон зай нь Үйлдвэрлэл, технологийн парк хэдий ч хэрэгжилтийн түвшин, бодлогын уялдаа өнөөдөр хүлээлтээс доогуур байна.

Бодлогын зангилаа: Олон замын уулзвар дээрх ҮТП

Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх бодлого нь ганц яамны хариуцах асуудал биш. Уул уурхай, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик, боловсрол, байгаль орчин гээд олон салбарын бодлого нэг дор огтлолцож байж амь ордог эмзэг бүтэц. Харин эдгээр бодлого тус тусдаа “Өөр өөр зүгт хараад” зогсвол парк хөгжих бус, харин цаасан дээр л гоё харагдсаар үлддэг түүхийг бид олон харсан.
Олон улсад амжилттай хэрэгжсэн туршлагаас харахад энэхүү огтлолцлыг нэг цонхны ойлголтоор зохион байгуулж чадсан улс орнууд ҮТП-ийг хөгжлийн бодит хөдөлгүүр болгож чаджээ.
Монгол Улсад 2022 онд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан нь энэ чиглэлд хийсэн чухал алхам байв. Гэвч уг хууль бусад суурь хууль тогтоомжтойгоо илүү нягт уялдах шаардлага хэвээр байна.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг Газрын тухай, Хот байгуулалтын тухай, Ашигт малтмалын тухай, Уул уурхайн биржийн тухай хууль зэрэг суурь хуулиудтай бодитой уялдуулснаар ҮТП-ийн бүсэд газар олголт, төлөвлөлт, түүхий эдийн хангамж, татварын зохицуулалт илүү ойлгомжтой болж эрчлэгдсэн олон бодлогын зангилааг тайлах боломж бүрдэх юм.
Мөн ҮТП-д үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг төрийн өмчит уурхайгаас түүхий эд худалдан авах, парк дотор болон парк хооронд гинжин хэлхээгээр ажиллах боломжийг бодлогоор дэмжих нь ҮТП-ийн жинхэнэ мөн чанарыг бодитоор амилуулах алхам болно. Ингэснээр парк нь дан ганц байршил бус харин нэмүү өртөг бүтээх харилцан хамааралтай орон зай болж төлөвшинө.

Үйлдвэрлэл, технологийн парк бол зөвхөн үйлдвэрүүдийн бөөгнөрөл биш. Уул уурхай, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик, боловсрол, байгаль орчин гээд олон салбарын бодлого нэг дор огтлолцож байж амь ордог эмзэг бүтэц.

Тээвэр, логистик: Паркийн тасралтгүй урсгал

Үйлдвэрлэл, технологийн парк бол зөвхөн үйлдвэрүүдийн бөөгнөрөл биш. Энэ бол түүхий эд хөдөлж, бүтээгдэхүүн зах зээл рүү тэмүүлэх тасралтгүй урсгалын орчин юм. Тиймээс паркийн өрсөлдөх чадвар нь зөвхөн доторх зам, шугам, байгууламжаар хязгаарлагдахгүй. Харин гадаад логистик, боомт, хил, зах зээлд хүрэх замаар хэмжигддэг.
Далайд гарцгүй Монгол Улсын хувьд төмөр зам, авто зам, хил дамнасан логистикийн уялдаа нь Үйлдвэрлэл, технологийн паркийн “Цусны эргэлт” мэт үүрэг гүйцэтгэнэ. Гэтэл өнөөгийн бидний тээвэр, логистикийн хүчин чадлын бодит нөхцөл ҮТП-ийн хөгжлийн хурдыг гүйцэхээргүй байгаа нь нууц биш. Энэ байдал цаашид хэвээр үргэлжилбэл ойрын жилүүдэд ҮТП-уудын үйлдвэрлэлийн хэмжээ тэлэх боломж хумигдаж, улмаар хөрөнгө оруулалтын сонирхол саарах бодит эрсдэл бий болно.
Иймээс парк хоорондын болон экспортын чиг баримжаатай тээврийг дэмжих төмөр зам, боомтын хүчин чадлыг урьдчилан, үе шаттайгаар нэмэгдүүлэх нь өнөөдрийн бус, маргаашийн хөгжлийг хамгаалах алхам юм. Үүнийг төр-хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ийн хүрээнд хэрэгжүүлэх нь санхүүгийн ачааллыг хуваахаас гадна хэрэгжилтийн тогтвортой байдлыг хангах боломжийг олгоно.

Хүний нөөц: Хамгийн үнэтэй дэд бүтэц

Бид ганц барилга, дэд бүтэц ярьж төлөвлөөд амжилтад хүрнэ гэсэн үг биш. Тэнд ажиллах инженер, технологич, мэргэжилтнүүд нь паркийн “зүрх” юм. Зүрх цохилохгүй бол ямар ч орчин үеийн тоног төхөөрөмж, хэчнээн том хөрөнгө оруулалт байгаад нэмэргүй. Гэвч хөгжиж буй орнуудад, тэр дундаа Монгол Улсад энэ зүрх хангалттай хүчтэй цохилж чадахаа байгаад удлаа.
Химийн инженер, үйлдвэрлэлийн инженерчлэл, автоматжуулалт, материал судлал, чанарын удирдлага зэрэг аж үйлдвэрийн суурь мэргэжлүүдээр мэргэшсэн хүний нөөц хомс байна. Олон улсын судалгаанууд нэг зүйлийг дахин дахин сануулсаар ирсэн: Аж үйлдвэржилтийн бодлого нь боловсрол, мэргэжлийн сургалттайгаа уялдаагүй тохиолдолд ҮТП-ууд төслийн тайлан дээр л “амжилттай” харагдахаас цааш хэтэрдэггүй.
Монгол Улсад химийн инженерчлэл, автоматжуулалт, материал судлал, чанарын удирдлагын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин хомс байна. Үүн дээр нэмээд их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр үйлдвэрлэлийн бодит хэрэгцээнээс хоцорч, онол давамгайлсан хэвээр байгаа нь асуудлыг улам гүнзгийрүүлж байна.
Монгол Улсын хувьд аж үйлдвэрийн салбарын хөгжил сүүлийн 30 орчим жил саарч, хүний нөөц бэлтгэх бодлого ч мөн адил замаасаа гажсан. Ийм нөхцөлд олон боловсруулах үйлдвэр, ҮТП-ууд зэрэг хэрэгжвэл хүний нөөцийн хомсдол үүсэх нь гайхах зүйл биш, харин урьдчилан харах ёстой бодит эрсдэл юм.
ҮТП-ийн хүний нөөцийг бэлтгэх асуудал бол өнөөдөр шийдээд маргааш үр дүн нь гарах ажил биш. Энэ бол дунд, урт хугацааны нарийн төлөвлөлт шаардсан, паркийн зураг төслийг зурах мөчөөс эхлэн хамтад нь бодох ёстой бодлого. Монгол Улсын нөхцөлд боловсруулах үйлдвэрийн мэргэжилтнүүд цөөн байгаа тул салбарын яам, ҮТП-ийн удирдлагын компанийн манлайлал дор дотоодын болон гадаадын их, дээд сургуультай системтэй хамтран ажиллах, онол, практикийг хосолсон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, үйлдвэрлэлд суурилсан богино болон урт хугацааны мэргэшүүлэх сургалтыг бодитоор хэрэгжүүлэхээс өөр гарц харагдахгүй байна.
Учир нь чадварлаг хүний нөөцтэй парк л бодит үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн хөдөлгүүр болж чадна.

Монгол Улсын нөхцөлд боловсруулах үйлдвэрийн мэргэжилтнүүд цөөн байгаа тул салбарын яам, ҮТП-ийн удирдлагын компанийн манлайлал дор дотоодын болон гадаадын их, дээд сургуультай системтэй хамтран ажиллах, онол, практикийг хосолсон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, үйлдвэрлэлд суурилсан богино болон урт хугацааны мэргэшүүлэх сургалтыг бодитоор хэрэгжүүлэхээс өөр гарц харагдахгүй байна.
Учир нь чадварлаг хүний нөөцтэй парк л бодит үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн хөдөлгүүр болж чадна.

Санхүүгийн хөшүүрэг: Өсөлт эхлэх цэг

Олон улсын аж үйлдвэрийн паркуудын туршлагаас харахад төрөөс үзүүлж буй эдийн засгийн дэмжлэг нь зүгээр нэг урамшуулал бус, харин зах зээлд өрсөлдөх боломжийг бий болгодог стратегийн хэрэгсэл байдаг. Ашигт малтмалыг дотооддоо гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь урт хугацааны стратеги боловч ийм төслүүд нь их хэмжээний хөрөнгө оруулалт, урт хугацааны хүлээлт шаарддаг онцлогтой. Ашгийн түвшин харьцангуй бага, эрсдэл өндөр байдаг энэ салбарт бодит дэмжлэггүйгээр шийдвэр гаргах нь амаргүй.

Монгол Улсын нөхцөлд ашигт малтмалыг гүн боловсруулан гадаадын зах зээлд экспортлох нь өртгийн хувьд БНХАУ зэрэг улсад байрлах үйлдвэрүүдтэй шууд өрсөлдөх боломж хязгаарлагдмал хэвээр байна. Гэвч энэ сул талыг бодитой, зорилтот татварын болон татварын бус дэмжлэгээр нөхөх бүрэн боломж бий.
Ялангуяа боловсруулах үйлдвэрүүдийн өртөгт шууд нөлөөлдөг АМНАТ, АAНОАТ, НӨАТ, гаалийн албан татвар зэрэгт чиглэсэн тодорхой, ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой хөнгөлөлтийн бодлого нь төслийн эдийн засгийн үр ашгийг мэдэгдэхүйц сайжруулна. Үүн дээр нэмээд татварын бус дэмжлэгүүдийг хэрхэн, ямар нөхцөлөөр олгохыг ил тод тодорхой болгож чадвал хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл тооцоолох орчин бүрдэнэ.

Ийм санхүүгийн хөшүүрэг нь зүгээр нэг урамшуулал бус, харин үйлдвэрлэл эхлэх бодит дохио болдог. Энэ дохио тодорхой, ойлгомжтой байх тусам хөрөнгө оруулалтын шийдвэр хурдтай, итгэлтэй гарч, Үйлдвэрлэл, технологийн парк нь нэр төдий биш, харин бодит өсөлт эхлэх цэг болж чадна.

Үйлдвэрлэл–инновац–хүний нөөц–логистикийн нэгдсэн экосистем

Үйлдвэрлэл, технологийн парк нь Монгол Улсын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, эрдэс баялгийн түүхий эдэд суурилсан загвараас нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлд шилжих стратегийн чухал хэрэгсэл. Гэвч ҮТП-ийг амжилттай хөгжүүлэхэд бодлого, институцийн уялдаа сул, дэд бүтэц ба логистикийн чадамж хязгаарлагдмал, чадварлаг хүний нөөцийн хомсдол, мөн төрөөс үзүүлэх бодит дэмжлэг дутмаг зэрэг суурь асуудлууд бодит саад болж байна. Эдгээр асуудал нь хоорондоо нягт уялдаатай бөгөөд зөвхөн нэг чиглэлд анхаарах нь ҮТП-уудын үр өгөөжийг бүрэн нээх боломжийг хязгаарлана.
Иймд Монгол Улсад ҮТП-ийг хөгжүүлэх бодлого нь салангид арга хэмжээ бус, харин эрх зүйн орчны уялдаа, дэд бүтэц–логистикийн нэгдсэн төлөвлөлт, хүний нөөцийн урт хугацааны бодлого, хөрөнгө оруулалтад чиглэсэн бодитой санхүүгийн хөшүүргүүдийг багтаасан цогц шийдэлд суурилах шаардлагатай байна. Ялангуяа ҮТП-ийг төлөвлөх үе шатнаас эхлэн хүний нөөц бэлтгэл, дэд бүтцийн хүчин чадал, тээвэр логистикийн асуудлыг урьдчилан тооцоолох нь хэрэгжилтийн эрсдэлийг бууруулах гол нөхцөл болно.
Цаашид ҮТП-уудыг зөвхөн газар, барилга байгууламжийн төсөл бус, харин үйлдвэрлэл–инновац–хүний нөөц–логистикийн нэгдсэн экосистем хэмээн авч үзэж, төрөөс бодлогоор дэмжих нь Монгол Улсын аж үйлдвэржилтийн дараагийн шатанд шилжих бодит боломжийг бүрдүүлнэ. Ийм цогц хандлага хэрэгжсэн тохиолдолд ҮТП-ууд нь бүс нутгийн хөгжлийн хөдөлгүүр болж, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн тулгуур болж чадна.

1 thought on “Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн гацаа ба гаргаргаа”

  1. Цэдэндорж

    1.Үйлдвэрлэл технологийн паркуудын байршил, түүхий эд, үйлдвэрлэл технологийн боломж, үйлдвэрлэх бүтээгдэхүүн, тээвэр логистикийн урьдчилсан нөхцөл болоод хөгжүүлэх боломж, хөрөнгө оруулалт, уг паркад байр суурьтай байх компаниуд, томоохон копрацууд байгуулж хөрөнгөө нэгтгэх эрмэлзэл, бэлэн байдал, тэдгээрийн чадал, хүлээгдэх эдийн засгийн өгөөж, бэлтгэгдсэн мэргэжилтэн, хүн хүчний боломж, эдийн засгийн эрх зүй, эдийн засгиййн нөхцөлүүд, засгийн дэмжлэг…
    2.Дутмаг байгаа мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх дотоод, гадаадын боломжууд, дээд болон техник, технологийн мэргэжлийн боловсролын чиглэлийн бүртгэл, хүн хүчний бүртгэл, сургалтын өөрчлөлтөөр авах яаралтай арга хэмжээ, хүлээгдэж буй паркуудын хүн хүчний хангамж, хариуцах, зохицуулах тогтолцоо.
    3. Паркуудын дэд бүтэц/ зам тээвэр, цахилгаан дулаан хангамж, уур, ус, агуулах/ , дагалдах болон үйлчлэх үйлдвэрлэл, үйл ажиллагаа
    4.Паркуудын үйлдвэрлэл технологийн барилга байгууламж, хотжилт орон сууцны хангамж, дагалдах бусад нийгэм соёлын хангамж
    5.Паркуудын үйлдвэрлэх бүтээгдэхүүн, дотоод гадаад зах зээл, бүтээгдэхүүний эрэлт, борлуулалтын үнэ, үйлдвэрлэл, худалдааны эрсдэлүүд, гарц гаргалгаа, эдийн засгийн урт дунд хугацааны таамнал,
    6.Гадаад худалдааны нөхцөлүүд
    7.Паркуудын үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөц, түүнийг өсгөх, нөхөх чиглэлийн судалгаа боломжууд…

Цэдэндорж-д хариу үлдээнэ үү Cancel Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн