Хүрэнцав алтны илрэлийн геологи, пиритийн мөхлөгийн хольц элементийн судалгаа, хүдэржилтийн төрөл

Н.ЛХАГВАСҮХ

1“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн геологич, Ашигт малтмалын эрэл хайгуулын магистр

Б.АЛТАНЗУЛ , Б.ЭНХЖАРГАЛ

Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Геологи, уул уурхайн сургууль

ХУРААНГУЙ

Хүрэнцав алтны илрэл нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс урд зүгт 110 км зайд оршино. Зам харилцаа муу хөгжсөн говийн нам рельеф бүхий бүсэд цахиуржих болон бусад хувирлын нөлөөгөөр орчноосоо өндөрссөн толгод үүсгэн ялгарна. Металлогений дүүрэгчлэлийн хувьд Өмнөд Монголын их муж, Эдрэнгийн металлогений бүс, Алтаннар-Баянхөндийн хүдрийн зангилаанд хамрагдана.

Алтны хүдэржилт нь доод карбоны настай Өлзийтхар формацын туфоген чулуулагт болон түүнийг зүссэн кварцын судал, цахиуржилтын бүсэд Au 0.1-98 г/т алтны, Ag 1-34 г/т агуулгатай хүдэржилтийн бүс байгааг тогтоосон. Алтны хүдэржилтийн онцлогийг тодорхойлох зорилгоор 26 ширхэг керний дээжийг сонгон авч минераграфийн судалгаа болон SEM-EDS хэмжилт шинжилгээ, EPMA хэмжилт шинжилгээ хийлээ. Дээжийг сонгохдоо аль болох литологи, хүдэржилтийн төрлийг бүрэн хамруулахыг зорьсон. Энэхүү судалгаанд хүчиллэг туф, лапилл туф хамрагдсан үр дүнг танилцуулж байна. Минераграфийн судалгааны үр дүнд хүчиллэг туф нь гематит-гётит-пирит-рутил гэсэн хүдрийн эрдсийн эвшил, вулканитын хэмхдэс ихтэй лапилл туф нь гематит-гётит-пирит-рутил-халькопирит гэсэн хүдрийн эрдсийн ялгаатай эвшлийг агуулж байна гэж үзлээ. SEM-EDS болон EPMA хэмжилт шинжилгээний үр дүнгээр пиритийн дотор агуулагдах микро элементийн агууламжийг тодорхойлсон. Хэмжилт хийсэн 10 цэгээс 6 цэгт 165-530 ppm алтны агуулга тодорхойлогдсон.

БАЙРШИЛ

Хүрэнцавын алтны илрэлийн талбай нь тектоникийн мужлалын хувьд академич О.Төмөртогоо (2014) ангиллаар Өмнөд Монголын Алтайнчанадын арлан нумын террейнд хамаарна. Алтайнчанадын арлан нумын террейн нь хойноос урагш Баянбулаг, Хөвийнхар, Давхархар, Эдрэнгийн, Аж богдын дэд бүсүүдээс тогтох бөгөөд Хүрэнцав илрэлийн талбай нь Давхархар дэд бүсийн хүрээнд бүхэлдээ оршдог. (Зураг 1)

ГЕОЛОГИЙН ТОГТОЦ

Хувирал

      Цахиуржих хувирал

Илрэлийн талбайн төв хэсэгт эрчимжилтээрээ ялгарах цахиуржих хувирлын бүс 0.8 км орчим урт, 0.1-0.4 км орчим өргөн, баруун урдаас зүүн хойш суналтай томоохон хувирлын бүсийг үүсгэнэ. Тухайн цахиуржсан бүс газрын гадаргад жижиг толгод үүсгэн оршино.

     Аргиллитжих хувирал

Аргиллитжих хувирал нь газрын гадаргад цайвар шаргал, цайвар ногоовтор өнгийн туяа үүсгэн талбайн төв хэсэгт өргөн тархсан байдаг.

    Магнетитын хувирал Баян-Айраг бүрдлийн сиенитээр зүсэгдсэн Өлзийтхар формацын хурдсын хил зааг орчмоор дээрх хувирал илэрсэн бөгөөд хлорит-магнетитын шугаман судал, мэшил, дугуй маягийн жижиг биетүүдийг агуулсан байдаг.

СУДАЛГААНЫ АРГА АРГАЧЛАЛ

  • Дээжлэлт 26 ширхэг дээж, кернийн
  • Өнгөлсөн тунгалаг шлиф
  • Петрографийн судалгаа
  • Минераграфийн судалгаа
  • Эрдсийн химийн найрлагыг тодорхойлох (SEM-EDS)
  • Пиритийн мөхлөгийн хольц элементийн судалгаа (EPMA)

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

  • Петрографийн судалгаа

Судалгаанд хамрагдсан туфын ангиллыг хийхдээ Майтре нарын тодорхойлсон ангиллын төрөлд үндэслэн боловсруулсан (Maitre, 2005).  Судалгааны үр дүнгээр туфыг бүрдүүлж буй хэмхдэс болон цементлэгчийн агуулга мөхлөгийн хэмжээнээс хамаарч лапилл туф, хүчиллэг туф, туффит, хувирсон риолит тодорхойлогдсон.

  • Минераграфийн судалгаа

Минераграфийн судалгаагаар пирит, гематит, арсенопирит, халькопирит, тетраэдрит, аргентит, электрум зэрэг хүдрийн эрдсүүд тодорхойлогдлоо.

  • SEM-EDS хэмжилт шинжилгээ 

Судалгаагаар пирит, гематит, арсенопирит, халькопирит, тетраэдрит, аргентит, галенит, электрум зэрэг хүдрийн эрдсүүд тогтоогдсон.

  • EPMA хэмжилт шинжилгээ 

Хүдрийн эрдсийн химийн найрлага буюу пиритийн дотор агуулагдах микро элементийн агууламжийг тодорхойлсон. Хэмжилт хийсэн 10 цэгээс 6 цэгт 165-530 ppm алтны агуулга тодорхойлогдсон

ДҮГНЭЛТ

Дээрх судалгаануудаас харахад Хүрэнцав алтны ордод дараах дөрвөн төрлийн хүдэржилт тодорхойлогдож байгаа ба Хүрэнцав алтны илрэлийн гол хүдэржилт туфоген чулуулагт агуулагдаж байгаа нь геохимийн судалгааны үр дүнгээр батлагдаж байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн