“ЭРДЭНЭС ҮТП” ХХК “ГОВЬ–УС–ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

“ГОВЬ–УС–ХӨГЖИЛ” эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, говийн бүсийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, шинээр ашиглалтад орох томоохон боловсруулах, олборлох шатны үйлдвэрүүдийн усны хэрэглээг хангах зорилго дор зохион байгуулагдлаа. Тус зорилгод говийн бүсийн уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдийг усаар хангах “Хэрлэн-тооно” төсөлд “Тавантолгой ҮТП” нь 530.2 л/с, “Бор-Өндөр ҮТП” нь 116.01 л/с усыг ашиглахаар ТЭЗҮ-д тусгагдсан юм.

Эрдэм шинжилгээний хуралд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн “Тавантолгой ҮТП”-ийн зохицуулагч Ж.Энхтүвшин, “Бор-Өндөр ҮТП”-ийн зохицуулагч Э.Хатанболд нар оролцож говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-Тооно”, “Орхон-Онги” төслүүдийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалтын ажлыг дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Хурлын үеэр “Усны газар”-ын дарга З.Батбаяртай уулзаж паркуудын ус хангамжийн эх үүсвэрийг тодорхойлох, ойролцоо орших газар доорх усны ордуудад нэмэлт хайгуул хийж хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн