“БИ ИНЖЕНЕР” (2+2) ТЭТГЭЛЭГ ХӨТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ НИЙСЛЭЛИЙН АХЛАХ АНГИЙН 300 ОРЧИМ СУРАГЧДАД ТАНИЛЦУУЛЛАА

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн “Би инженер” хөтөлбөр нийслэлийн хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын ахлах ангийн сурагчдад БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургууль болон ШТУИС-д суралцуулах “Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) хөтөлбөрөө танилцууллаа.

Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Эрдэнэс Монгол нэгдлийн мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн, Хамтын ажиллагааны албаны менежер Т.Төрбат, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, МУИС-ийн Инженер технологийн сургуулийн дэд профессор Х.Тэгшжаргал, ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх ухааны сургуулийн захирал, химийн инженерчлэлийн доктор (Ph.D), дэд профессор Б.Тунгалагтамир, “Шинэ Монгол” Технологийн их сургуулийн Компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч М.Идэрбаатар нар илтгэл тавьж мэргэжил сонголтын талаар мэдээлэл, зөвлөмж өгч сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

Өдөрлөгийг Эрдэнэс Монгол нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК, Боловсролын ерөнхий газар, МУИС, ШУТИС хамтран зохион байгуулсан бөгөөд ахлах ангийн 300 шахам сурагчид оролцож инженер мэргэжлийн ирээдүйн боломж болон “Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) хөтөлбөрийн талаарх мэдээллээ авлаа.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн