“ЭРДЭНЭС ҮТП” ХХК САНКТ-ПЕТЕРБУРГИЙН УУЛ УУРХАЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан төлөөлөгчдийн айлчлалын үеэр “Эрдэнэс ҮТП” ХХК болон Санкт-Петербургийн Уул уурхайн их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд уул уурхай, баяжуулалт, металлурги, химийн технологи, автоматжуулалт, үйлдвэрийн экологийн чиглэлээр инженер бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт хэрэгжүүлэхээр тохиролцов.

Мөн жил бүр Монгол Улсаас 50-аас доошгүй оюутныг тус сургуульд суралцуулах боломжийг бүрдүүлж, оюутан, багш, мэргэжилтэн солилцоо, үйлдвэрлэлийн дадлага, хамтарсан судалгаа, инновацын төслүүдийг хэрэгжүүлнэ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын аж үйлдвэржилтийн бодлогыг дэмжиж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай өндөр ур чадвартай инженер, техникийн хүний нөөцийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн