Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг 1-110 (нэг- нэг зуун арав) дугаар болголоо.

Авлигатай тэмцэх газрын ашиглаж байгаа 110 тусгай дугаарыг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 1-110 дугаар ердийн горимоор ажиллах юм.

Тус 1-110 дугаар нь техник технологийн шинэчлэлийг ашигласан, олон улсын жишигт нийцсэн, авлигын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлал хангаж өгөх, хүлээн авах боломжийг бүрэн бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн