АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХ ИНЖЕНЕРҮҮДЭД АМЖИЛТ ХҮСЛЭЭ

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал төгсөгчдөд зориулан ёслолын илтгэл тавьж, мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил, аж үйлдвэржилт, технологийн дэвшилд зориулан ажиллахыг уриалан, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн замналд нь өндөр амжилт хүслээ.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн IX дэх төгсөлтийн “Эрдмийн баяр” ёслол төгөлдөр болж, төгсөгчид диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

Төгсөлтийн ёслолд төр, засаг, олон улсын байгууллага, хамтран ажиллагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, сургуулийн удирдлага, багш, ажилтнууд, төгсөгчдийн гэр бүл, найз нөхөд хүрэлцэн ирж, төгсөгчдөд баяр хүргэн дурсамжит мөчийг хамтдаа хуваалцав.

Энэ жил тус сургуулийг нийт 71 оюутан амжилттай төгсөж, үүнээс 2 нь магистрын, 69 нь бакалаврын зэрэг хамгаалан дипломоо гардан авч байна.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь 2013 онд Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд байгуулагдсан төрийн өмчит их сургууль бөгөөд уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, технологийн салбарт олон улсын түвшний инженер, мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготой ажиллаж байна.

Хүндэт зочид, төлөөлөгчид нийт төгсөгчдөд баяр хүргэж, ажил хөдөлмөр, эрдэм мэдлэгийн замналд нь амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн