“ЭРДЭНЭС ҮТП” ХХК, ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ (GIZ)-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөгчид Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж үйлдвэржилтийн төслүүдийн хүний нөөцийг бэлтгэх, мэргэшсэн боловсон хүчин хөгжүүлэх, хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв.

Мөн Монгол Улсын аж үйлдвэржилтийн бодлого, эрх зүйн орчин, хөгжлийн төлөвлөлтийн асуудлаар санал солилцож, аж үйлдвэрийн парк болон Аж үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжих зорилготой “АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙГ ЧӨЛӨӨЛЬЕ” хэлэлцүүлэгт оролцох урилгыг хүргүүллээ.

Талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцолж, дараагийн уулзалтаар тодорхой чиглэлүүдийг нарийвчлан хэлэлцэхээр тохиролцон уулзалтаа өндөрлүүлэв.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн