“ITP FORUM 2025-Хэрэгжилтийн тайлан”
Арга хэмжээний үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга М.Мэндбаяр “ITP FORUM 2025-Хэрэгжилтийн тайлан” сэдвээр өнгөрсөн жилийн форумаас гарсан санал, зөвлөмжийн хэрэгжилт болон эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцуулга хийв.
2025 онд зохион байгуулсан ITP FORUM-2025 форумын хүрээнд үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжлийг дэмжих чиглэлээр төрийн бодлого, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, түүхий эд, дэд бүтэц, хүний нөөцийн талаарх санал, зөвлөмжүүдийг Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хүргүүлсэн. Үүний үр дүнд Байнгын хорооноос холбогдох тогтоол гаргаж, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг салбарын санал, дүгнэлтэд үндэслэн шинэчлэн боловсронгуй болгох ажлыг эхлүүлсэн нь аж үйлдвэржилтийн эрх зүйн орчны шинэчлэлийн чухал алхам болсон юм.











