“ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.МӨНХ-ИДЭР

“Монголын аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын шинэ стратеги”

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр “Монголын аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын шинэ стратеги” сэдвээр түлхүүр илтгэлийг тавилаа. Тэрээр илтгэлдээ “Форумыг угтан “Эрдэнэс ҮТП” ХХК үйлдвэрлэлийн экосистемийн бүх үндсэн оролцогч талыг хамруулсан 505 оролцогчтой цахим санал асуулгыг явуулсан талаар дурдав.

Мөн уг санал асуулгын үр дүн болон форумын 4 салбар хэлэлцүүлгийн санал, зөвлөмжийг нэгтгэн төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч, мэргэжлийн байгууллагуудын өргөн оролцоо, олон нийтийн саналд үндэслэн зохицуулалтын давхардал, хууль эрх зүйн хийдэл, хүнд суртал бүхий зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх, тогтолцооны дахин инженерчлэлийг хэрэгжүүлэх замаар аж үйлдвэржилтийг бодитоор дэмжих эрх зүй, бодлогын шийдлийг тодорхойлоход энэхүү форумын ач холбогдол оршиж байна гэв.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн