НҮҮРС ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ НИТХ-ААР ДЭМЖИГДЛЭЭ

Нийслэлийн ИТХ-ын VIII дугаар хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хагас коксыг дотоодод үйлдвэрлэх Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг дэмжиж шийдвэр гаргалаа.

Ингэснээр тус төслийг хэрэгжүүлэх түншлэгчийг ойрын хугацаанд шалгаруулж энэ оны IV улиралд ажлыг эхлүүлэх, 2028 оны I улиралд бүрэн ашиглалтад оруулах боломж бүрдэж байна.

Нүүрс пиролизийн үйлдвэрийн төсөл нь Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөгдөж жил бүр 82 мянган тонн давирхай үйлдвэрлэхээс гадна боловсруулсан хагас коксыг иргэдийн ахуйн түлшний хэрэгцээг хангахад зориулж нийлүүлэх юм.

Тус үйлдвэр нь Багануурын хүрэн нүүрсний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтойг онцлон НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжигдлээ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн