ФРАЙБЕРГИЙН УУЛ УУРХАЙН АКАДЕМИЙН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

“Эрдэнэс ҮТП ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал болон холбогдох албаны мэргэжилтнүүд ХБНГУ-ын Саксон муж улсын Шинжлэх ухааны хамтын ажиллагаа Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Д.Болормаатай уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтаар “Эрдэнэс ҮТП” ХХК нь Фрайбергийн Уул уурхайн академийн Техникийн их сургуультай (TU Bergakademie Freiberg) урт, богино хугацааны мэргэжлийн сургалтуудыг хамтран зохион байгуулах болон Саксон мужийн хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэл, технологийн паркуудтай түншлэл тогтоох боломжуудын талаар ярилцав.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн