АЖЛЫН БАЙРНЫ ЗАР  

“Эрдэнэс ҮТП” ХХК дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. 

Үүнд: 

Гүйцэтгэл, тайлагнал хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго:  

Нэгжийн болоод төслийн хэрэгжилтийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, явцыг тайлагнах үйл ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэх. 

Ажлын байрны үндсэн зорилт: 

  1. Гүйцэтгэлийн үнэлгээ, тайлагнал баримтжуулалт, өгөгдөл боловсруулах ба дүн шинжилгээ хийх, гүйцэтгэлийг тайлагнах;
  2. Оролцогч талуудтай харилцах, удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх 

Мэргэжил: Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, төслийн удирдлага, инженер, байгалийн шинжлэх ухаан 

Мэргэшил: Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, төсөл хэрэгжүүлэлт, менежментийн чиглэлээр ажилласан, туршлагатай байх. Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн бол давуу тал болно.

Туршлага: Мэргэжлээрээ 3, түүнээс дээш жил ажилласан байх. 

Ур чадвар: 

  • MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх;
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх;
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх; 
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах;
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх;
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх;
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх); 
  2. Төрийн албан хаагчийн анкет, 
  3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia), 
  4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт), 
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар, 
  6. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно), 
  7. Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт), 
  8. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia) 
  9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia) 
  10. Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.   
  11. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:  Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл  enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна.

Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн