“Эрдэнэс ҮТП” ХХК дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Үүнд:
Дотоод хяналт, шалгалтын мэргэжилтэн
Ажлын байрны зорилго:
Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хөгжлийн бодлого, төсөл хөтөлбөр, төсөв санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт шинжилгээ үнэлгээ хийх, эрсдэлийн удирдлагаар хангах, удирдлага, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүргийг хэрэгжүүлэх.
Ажлын байрны үндсэн зорилт:
- Компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүд, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний тогтоосон эрх зүйн актын хэрэгжилтэд дотоод хяналт хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, зөвлөмжийн хэрэгжилтийн хангуулах,
- Компанийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, зөвлөмж боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах,
- Компанийн стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, үйл ажиллагааны тайланд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт зөвлөмж гаргах, хэрэгжилтийг хангуулах, удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Эдийн засаг, бизнесийн удирдлага, эрх зүй, инженер
Мэргэшил: Дотоод аудитын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх. Хяналт шалгалтын чиглэлээр ажилласан туршлагатай байх
Ур чадвар:
- MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх;
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй;
- Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай байх;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах;
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх;
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх;
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
- Төрийн албан хаагчийн анкет,
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
- Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
- Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
- Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.

