Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүс дэх “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн асар дахь үйл ажиллагааны хүрээнд байгаль орчинд ээлтэй ногоон шийдэл, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйлдвэрлэлийн чиглэлүүдээ олон нийтэд танилцуулж байна.
Өнөөдрийн үйл ажиллагаанд “Эрдэнэс ҮТП” ХХК-иас “Багануур ҮТП”-ийн зохицуулагч Б.Чойжил Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн талаар танилцуулга, мэдээлэл өглөө.
Нүүрсийг боловсруулж, илүү үр ашигтай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн уг төсөл нь үйлдвэрлэлийн хөгжлийг байгаль орчны хамгаалалтай уялдуулах, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.





