COP17: “ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ИЙН ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал – COP17 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Энэ хүрээнд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Эрдэнэс ҮТП” ХХК өдөрлөгийг зохион байгуулж, үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжил, тогтвортой үйлдвэрлэл, байгаль орчинд ээлтэй шийдлийн талаар хэлэлцэж байна.

Өдөрлөгийг “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр нээж, COP17-ийн зорилго, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжлийг байгаль орчны хамгаалалтай уялдуулахын ач холбогдлыг онцоллоо

Мөн Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал Үйлдвэрлэл, технологийн паркуудын байгаль орчны бодлого тогтвортой хөгжлийн шийдэл сэдвээр илтгэл танилцууллаа

“Эрдэнэс ҮТП” ХХК нь Монгол Улсын Эрдэнэт, Дархан, Хөтөл, Бор-Өндөр, Багануур, Тавантолгой гэсэн зургаан байршилд үйлдвэрлэл, технологийн паркуудыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Эдгээр парк нь байгалийн баялгийг түүхийгээр нь экспортлохоос илүү боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих зорилготой.

Өнөөдрийн өдөрлөгөөр тогтвортой үйлдвэрлэл, нөөцийн үр ашигтай хэрэглээ, байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэл технологийн паркуудын цаашдын хөгжлийн шийдлүүдийг хэлэлцэхээс гадна оролцогчдыг ногоон хөгжилд уриалсан сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна.

Олборлолтоос Боловсруулалт руу.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн