COP17: “НӨӨЦИЙН ҮР АШИГТАЙ, ТОГТВОРТОЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН ЗАГВАРААР ҮТП-ИЙГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

COP17-ийн хүрээнд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн зохион байгуулсан өдөрлөгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Дархан, Хөтөл, Багануур, Бор-Өндөр, Тавантолгой болон Эрдэнэт ҮТП-ийн зохицуулагч, мэргэжилтэнүүд оролцож, үйлдвэрлэл технологийн паркуудын хөгжлийн чиглэл, байгаль орчны нөлөөлөл болон тогтвортой үйлдвэрлэлийн шийдлийн талаар санал, байр сууриа солилцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр:

  • Байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах
  • Олборлолтоос боловсруулалт руу шилжих
  • Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх
  • Үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах
  • Ус, эрчим хүч болон бусад нөөцийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх
  • Байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцав.

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хэрэгжүүлж буй зургаан үйлдвэрлэл, технологийн парк нь Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийг бүсчилсэн байдлаар дэмжих, түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой.

Тогтвортой үйлдвэрлэл гэдэг нь үйлдвэрлэлийг хязгаарлах бус, харин нөөцийг илүү ухаалаг, үр ашигтай ашиглаж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулсан үйлдвэрлэлийн шинэ загварыг бий болгох явдал гэдгийг онцоллоо.

Ногоон хөгжил – ухаалаг үйлдвэрлэл – тогтвортой ирээдүй.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн