МОНГОЛ УЛС-БНХАУ БОЛОВСРОЛЫН ТҮНШЛЭЛ
Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнд Чингис хаан баялгийн сан нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК Монгол Улс БНХАУ боловсролын түншлэл” сэдвийн хүрээнд оролцож байна.
Чингис хаан баялгийн сан нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК нь ШУТИС болон БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай хамтран 2026-2030 онд үйлдвэрлэл, технологийн паркуудын хүний нөөцийг бэлтгэх зорилгоор “Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) хөтөлбөрийг энэ оноос хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Монгол Улс-БНХАУ боловсролын түншлэл” арга хэмжээнд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Г.Эрдэнэтуяа, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, ШУТИС-ийн Ректор Т.Намнан, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Хятадын Уул уурхай, технологийн их сургуулийн Ерөнхийлөгч Чжан Жисюн, Гэрчилгээжүүлэлт & Магадлан Шалгалтын Монгол Хонгконгийн ХХК-ийн ерөнхий менежер Бао Юнган, Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн тэргүүн Д.Цогбаатар болон холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.



















