Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийг ахлан ажиллаж байгаа юм. Тус хөтөлбөрийн 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг арга хэмжээнүүд Улаанбаатар хотноо 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохиогдож байна.
Тус арга хэмжээний “CAREC Business Forum”-д “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлт, удирдлагын газрын дарга Г.Ганхуяг оролцож Монгол Улсын 6 байршилд байгуулж буй Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдээ олон улсын төлөөлөгчдөд танилцууллаа.
Монгол Улс 2003 онд КАРЕК-т нэгдсэнээс хойш бүс нутгийн тээврийн холболт, авто зам, хил боомт, худалдаа, логистикийн дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд дараагийн 25 жилд худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологи болон бизнесийн бодит түншлэлийг гүнзгийрүүлэх зорилгыг тавьжээ.


