Монгол Улсын Боловсролын сайдын 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/319 дугаар тушаалаар “Бор-Өндөр” мэргэжлийн сургуулийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Шинэчлэгдсэн бүрэлдэхүүний анхны ээлжит хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдаж “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргалыг сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар сонголоо. Хуралдаанаар сургуулийн удирдлагууд байгууллагын үйл ажиллагааны явц болон санхүүгийн нөхцөл байдлын тайланг танилцуулж цаашдын зорилттой холбоотой асуудлуудыг хэлэлцүүлэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал: “Боловсролын салбарын хөгжлийг дэмжих, залуу үеийг аж үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцөөр бэлтгэх, сургуулийн засаглал болон хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад идэвхтэй оролцож, үр дүнтэй хамтран ажиллахаа” илэрхийлэв.



