“ЭРДЭНЭС ҮТП” ХХК ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ, ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

“Эрдэнэс ҮТП” ХХК нь Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, тайлагналын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор олон улсын PMBOK стандартад суурилсан төслийн удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 2026 оны тавдугаар сараас “Монголын стандарт чанарын хүрээлэн” НҮТББ-тай хамтран ажиллаж, төслийн удирдлагын чиглэлээр удаа дараагийн сургалт, мэдлэгийн түвшин тогтоох үнэлгээ зохион байгуулж, байгууллагын одоогийн төслийн удирдлагын үйл ажиллагаа, дотоод процесст үнэлэлт өгч, эхний үе шатны ажлын үр дүнг хүлээн авлаа.

Зөвлөх үйлчилгээний үр дүнд байгууллагын төслийн удирдлагын чадамжийн түвшин, сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлох суурь үнэлгээ хийгдсэн бөгөөд цаашид төслүүдийн амьдралын мөчлөгийн үе шат бүрд мөрдөх нэгдсэн аргачлал, журам, стандарт баримт бичиг, эрсдэл болон өөрчлөлтийн удирдлага, гүйцэтгэлийн KPI-д суурилсан хяналт, тайлагналын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

Ингэснээр төсөл, хөтөлбөрүүдийн хугацаа, төсөв, чанар, эрсдэлийн удирдлагыг сайжруулж, шийдвэр гаргалтын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төслийн удирдлагын оффис (PMO) бий болгох, төслийн багийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн төслийн удирдлагын институцийн тогтолцоог төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн