“ЭРДЭНЭС” ҮТП ХХК-ИЙН ХАМТРАН БОЛОВСРУУЛСАН ТӨСӨЛ ГЕРМАН-МОНГОЛЫН СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНААНЫ УРАЛДААНД ШАЛГАРЛАА

2026 оны аравдугаар сарын 21 | Берлин хот

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Берлин хотноо зохион байгуулагдсан “Герман-Монголын шинжлэх ухааны өдөр 2026” арга хэмжээний үеэр “Эрдэнэс” ҮТП ХХК-ийн хамтран боловсруулсан “Монгол Улсад тогтвортой, тэсвэртэй нүүрстөрөгчийн эдийн засгийг хөгжүүлэх инженерийн чадавхыг бэхжүүлэх” (SusCE) төсөл Герман-Монголын судалгааны хамтын ажиллагааг дэмжих GM-MEET санааны уралдаанд шалгарлаа.

Тус уралдаанд нийт 44 төсөл өрсөлдсөнөөс таван төсөл эцсийн шатанд шалгарч, тэдгээрээс гурван төсөлд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Судалгаа, Технологи, Сансрын яам болон Монгол Улсын Боловсролын яамны төлөөлөл шагнал гардуулсан юм.

SusCE төслийг “Эрдэнэс” ҮТП ХХК, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС), Монголын алт (МАК) ХХК болон Германы Фрайбергийн Уул уурхайн академийн Техникийн их сургууль (TU Bergakademie Freiberg), Бранденбургийн Коттбус-Зенфтенбергийн Технологийн их сургууль (BTU) хамтран боловсруулсан.

Энэхүү төсөл нь Монгол Улсад тогтвортой нүүрстөрөгчийн эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай инженер, хүний нөөц, судалгаа, боловсролын чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Төслийн шалгаруулалт нь аж үйлдвэрлэл технологийн паркуудын хөгжлийг дэмжих инженерийн хүний нөөцийг бэлтгэх, Германы их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд “Эрдэнэс” ҮТП ХХК-ийн хэрэгжүүлж буй ажлын нэгэн чухал үр дүн боллоо.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн