БАГАНУУР ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ХК-ТАЙ ГАЗРЫН АШИГЛАЛТ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХАД ХАМТАРНА

“Эрдэнэс ҮТП” ХХК болон “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн төлөөлөл уулзаж, үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Бор-Өндөр ҮТП-ийн зохицуулагч Э.Хатанболд, “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбацэцэг нар оролцож, Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцан, паркуудад тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцав.

Талууд үйлдвэрлэл, технологийн паркуудын эрх зүйн орчин, үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох, газар ашиглалтын журмыг оновчтой болгох, паркуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн нийтлэг асуудлуудыг хамтран шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо. Мөн салбарын нийтлэг эрх ашгийг бодлогын түвшинд төлөөлөх зорилгоор МҮХАҮТ-ын дэргэд Үйлдвэрлэл, технологийн паркуудын зөвлөлд хамтарч ажиллахаар боллоо.

Үйлдвэрлэл, технологийн паркуудын уялдаа холбоог бэхжүүлж, эрх зүй, үйл ажиллагааны орчныг сайжруулах нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн