“ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ИЙН ПАРКИЙН ЗӨВЛӨЛ ПАРКУУДЫН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн хурал 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болж, компанийн хэрэгжүүлж буй үйлдвэрлэл, технологийн паркуудын төслийн явц болон цаашдын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ.

Хурлаар паркийн төслүүдэд нэгжээр үйл ажиллагаа эрхлэх хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн баримт бичгийн бүрдэл, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан компани, байгууллагуудын хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг нэгтгэн авч үзэв. Мөн паркуудын бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулах, боловсруулах үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгжүүдийг паркуудад татан оролцуулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцлаа.

Энэ хүрээнд нэгжээр үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдийн төсөл, баримт бичгийн бүрдлийг нягтлан судлах, хамтын ажиллагааны санамж бичгүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт болон боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг үе шаттай зохион байгуулахаар болов.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн