Монгол Улсын төрийн өмчийн орд газруудыг түшиглэн Эрдэнэс Монгол ХХК-иас хэрэгжүүлж буй “Эрдэнэт ҮТП” Зэс боловсруулах цогцолбор , “Дархан ҮТП” Ган боловсруулах цогцолбор , “Хөтөл ҮТП” Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор , “Багануур ҮТП” Нүүрс-химийн цогцолбор, “Бор-Өндөр ҮТП” Жонш боловсруулах цогцолбор , “Тавантолгой ҮТП” Кокс-химийн цогцолбор төслүүдэд хамтран ажиллах, ашигт малтмалыг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдээс төслийн саналыг тогтмол хүлээн авч байна.




