“Эрдэнэс ҮТП” ХХК болон “Тригтек” компани хамтран “Silkroad Investment – itp forum” арга хэмжээг зохион байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурлаа
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Бээжин хотноо зохион байгуулагдана.
Форумын зорилго нь Монгол Улсын мега төслүүдийн талаарх мэдээллийг хөрөнгө оруулагчдад системтэйгээр хүргэх, хоёр улсын байгууллагуудын өмнө үүсгэсэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэ хөрөнгө оруулалтын боломжуудыг үүсгэхэд чиглэж байна.
Эрдэнэс Үйлдвэрлэл, Технологийн Парк ХХК нь “Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, хөгжүүлэх зорилгын хүрээнд бүтээн байгуулалт, менежментийг удирдах, паркт үйл ажиллагаа явуулах төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулах зэргээр олон талт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэдгээрийн нэг нь салбарын хөрөнгө оруулалт, инновац, түншлэлийг өргөжүүлэх зорилготой “ITP 2025” форум юм.
Тригтек компанийн Silkroad Investment арга хэмжээ 2023 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, найдвартай, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, системтэй мэдээлэл хүргэх зорилготой.
Бие даан 5, хамтран зохион байгуулсан 4 удаагийн Silkroad Investment арга хэмжээгээр давхардсан тоогоор нийт 150 гаруй байгууллагын 600 гаруй хүн оролцож 100 гаруй төсөл танилцуулсан.



