“НҮҮРС-ХИМИЙН БОЛОВСРУУЛАЛТ” СУРГАЛТАД СУРАЛЦАГСАД БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

“Эрдэнэс Монгол нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК нь салбартаа анх удаа “Олборлолтоос боловсруулалт руу” уриан дор Нүүрс-Химийн боловсруулалтын ахисан түвшний сургалтыг зохион байгуулж, БНХАУ, ЯПОН, Монгол улсын эрдэмтэн, судлаач багш нарыг урин оролцууллаа.

Энэ удаагийн сургалтаар:

БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуулийн профессор Цао Жинпэй “БНХАУ-ын Нүүрс-Химийн үйлдвэрлэл, бодлого, туршлага”, “Нүүрс химийн үйлдвэрлэл ба СО2-ийн ялгаруулалт дахин ашиглалт”

ШУТИС -ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал, дэд профессор, Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) Б.Тунгалагтамир, “Нүүрс коксжуулах технологиуд, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, хэрэглээ”

Япон улсын Муроран Технологийн их сургуулийн профессор Кеничи Итакура “Газар доорх хийжүүлэлт нүүрсхүчлийн хийн хадгалалт ба нүүрсхүчлийн хийн ашиглалт”

ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Дулаан хангамж, автоматжуулалтын тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D) П.Бямбацогт “Нүүрс-Эрчим хүчний үйлдвэрлэл, технологиуд, өнөөгийн чиг хандлага”

Хими, химийн технологийн хүрээлэн, Багажит шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор (Sc.D) Ж.Нарангэрэл, “Нүүрсний найрлага, химийн бүтэц, шинж чанар” сэдвүүдээр орлоо.

БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуулийн профессор Фү Вэй “Нүүрснээс хагас коксон утаагүй түлш үйлдвэрлэх технологиуд, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, хэрэглээ”

ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид “Нүүрс-Химийн үйлдвэрлэл, орчин үеийн чиг хандлага, хэрэглээ”

ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн профессор Янбинг Гонг “Нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлын ерөнхий ашиглалт” зэрэг сэдвүүдээр сургалтыг орж, мэдлэг олголоо.

Сургалтад оролцсон нүүрс химийн салбарын мэргэжилтнүүд анхны удаагийн сургалтад сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Мөн цаашид эрдэс баялгийн салбарын олон мэргэжлийн чиглэлээр сургалт авах хүсэлтэй байгаа талаараа санал бодлоо солилцлоо. Сургалтын төгсгөлд суралцагсдад батламжийг “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төслийн менежер Б.Мягмаржаргал, багш нарын хамт гардуулан өглөө.

Тус үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК, ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль болон тус сургуулийн Торгоны зам сургалт, судалгаа, инновацын төв хамтран зохион байгуулж, АҮЭБЯ, МҮХАҮТанхим, Хятадын Уул уурхай, технологийн их сургууль, Монголын Химийн Нийгэмлэг, Эрдэнэс Тавантолгой ХК, Багануур ХК-иуд дэмжин ажилласан юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн