Монгол Улсын 6 байршилд байгуулагдаж буй Үйлдвэрлэл, технологийн паркууд болон дагаж хөгжих үйлдвэрүүдийн төслийн талаарх мэдээлэл, танилцуулгыг олон нийтэд хүргэх, төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй өдөрлөг”-ийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулах гэж байна.
Үйлдвэрлэл, технологийн паркуудын төсөл нь Монгол Улсын аж үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлснээр нийгэм, эдийн засагт томоохон эерэг нөлөөлөл үзүүлэх онцгой ач холбогдолтой юм.
Бизнес эрхлэгч та бүхнийг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж мэдээ мэдээлэл авч, санал бодлоо солилцон, бизнесээ өргөжүүлэн, эх орныхоо эрдэс баялгийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран оролцохыг урьж байна
ӨДӨРЛӨГИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙМЭДЭЭЛЛИЙГ:
Утас: 75883399, 80011989

