“Эрдэнэс ҮТП” ХХК,  “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн төлөөллүүд уулзлаа

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, холбогдох албаны мэргэжилтнүүд болон “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мягмар тус компаний мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хуулийн хэрэгжилт, учирч буй саад бэрхшээл, шинэчилж сайжруулах талаарх санал бодлоо солилцож хөнгөн, хүнд үйлдвэрийн паркуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх сэдвээр ярилцав.

Талууд үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, үйлдвэрүүдийг бодлогын болон дэд бүтцийн түвшинд дэмжих, кластер үйлдвэрүүдийг хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцон хамтын ажиллагаагаа эхлэхээр боллоо.

Энэхүү уулзалт нь аж үйлдвэрийн паркуудын уялдаа холбоог бэхжүүлж, бүс нутгийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм. 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн