
“Эрдэнэс Монгол” нэгдэл БНСУ-ын Чонбук үндэсний их сургуульд 500 оюутныг инженерийн чиглэлээр суралцуулж, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэх хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрсөн оны 9 дүгээр сард байгуулсан.
Уг санамж бичгийн хүрээнд механик инженерчлэл, эрчим хүч, ашигт малтмал, байгаль орчны чиглэлээр элсэн суралцах, тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй ажилтнуудын мэдээллийг 2026 оны 03 сарын 13-ны өдрийн 16:00 цаг хүртэл hr@erdenesmongol.mn хаягаар хүлээн авч байна.
Баруун буланд байх QR-г уншуулж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
