“Нээлттэй хаалганы өдөр”-т “ЭРДЭНЭС ҮТП” ХХК оролцож байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яамтай хамтран аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй танилцуулах зорилготой “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Сүхбаатарын талбайд энэ сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд Эрдэнэс Монгол нэгдэл болон харьяа компаниуд оролцож байна.

“Эрдэнэс ҮТП” ХХК нь Нэгдлийн дунд хугацааны стратегид тусгагдсан Монгол Улсын 6 байршилд байгуулагдаж буй Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын явц, үе шатны талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд танилцуулан оролцож байна.

Мөн аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хэмжээнд хийсэн хүний нөөцийн судалгаанд суурилсан Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр болон “Би инженер” төслийн ШУТИС, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай хамтарсан “Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын (2+2) хөтөлбөрийн талаарх мэдээлэл танилцуулгыг хүргэлээ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн