
“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал болон холбогдох албаны мэргэжилтнүүд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” цогцолбор их сургуулийн захирал Д.Заяабаатартай уулзаж “Би инженер” төслийг Хойд бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
“Би инженер“ нь Монгол Улсын 6 байршилд байгуулагдаж буй Үйлдвэрлэл, технологийн паркуудад шаардлагатай 10,800 гаруй боловсруулах үйлдвэрийн чиглэлийн инженер, техникийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зорилготой #Хүний_нөөцийн_хөгжлийн_хөтөлбөр_ийн эцэг эхчүүд, ахлах анги, оюутан залууст зориулсан төсөл юм.
“Эрдэнэт” цогцолбор нь анх уул уурхайн нарийн мэргэжлийн ажилчид бэлтгэх зорилгоор “Сургалтын төв” нэртэйгээр 1975 онд байгуулагдсанаас хойш 8000 гаруй мэргэжилтэй ажилтан, 462 техникумын боловсролтой техникч, 2100 гаруй дипломын болон бакалаврын зэрэгтэй инженер бэлтгэсэн 51 жилийн түүхтэй их сургууль юм.
