“БОР-ӨНДӨР” ҮТП төслийн хүрээнд тус сумын ЗДТГ, Хувийн хэвшлүүдтэй уулзлаа

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн мэргэжилтнүүд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЗДТГ болон Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар мөн тус суманд боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзлаа.

Уулзалтад Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Отгонцэцэг, Засаг даргын орлогч Х.Галбадрах болон холбогдох албаныхан, Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, “Бор-Өндөр ҮТП”-ийн зохицуулагч Э.Хатанболд нар оролцож “Бор-Өндөр ҮТП”-ийн төлөвлөлт, үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл солилцлоо.

Мөн тус паркад нэгжээр орох хүсэлтэй ААН-үүдийн төлөөллүүдтэй уулзаж үйлдвэрүүдийн нөхцөлтэй танилцан, төрөөс үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэгийн талаарх мэдээлэл, танилцуулгыг хийв.

“Бор-Өндөр ҮТП” ашиглалтад орсноор Хэнтий аймаг болон Бор-Өндөр суманд шинээр ажлын байр бий болох, үйлдвэрлэл дагасан үйлчилгээний салбарууд хөгжих, хэвийн хэвшлүүд өсөн бойжих боломжууд нээгдэнэ гэж үзэж байгаагаа тус сумын Засаг дарга Д.Отгонцэцэг илэрхийлээд тогтвортой хамтран ажиллана гэлээ.

Ташрамд дурдахад, “Эрдэнэс ҮТП” ХХК нь жонш, төмрийн хүдэр болон бусад төрлийн ашигт малтмалыг гүн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хуулийн этгээдүүдээс “Бор-Өндөр ҮТП”-т нэгжээр орох хүсэлтийг цахим сайтаар нээлттэй авч эхлээд байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн