Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах урилга

Монгол Улсын Засгийн газар болон “Эрдэнэс Монгол” нэгдлийн 2024–2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд туссаны дагуу Дархан–Сэлэнгийн бүсэд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг хэрэгжүүлж, уул уурхай, металлургийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах бодлого баримтлан ажиллаж байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх, ашигт малтмалын баялгийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой юм.

Иймд уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран хэрэгжүүлэх сонирхолтой гадаад, дотоодын хөрөнгө оруулагч Та бүхнийг хамтын ажиллагаанд урьж байна.

Бид урт хугацаанд харилцан ашигтай, тогтвортой түншлэлийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллах болно.


📥 Санал хүлээн авах хугацаа: 2026.05.11-ний өдрийн 18:00 цаг хүртэл
📍 Санал ирүүлэх хаяг: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 📧 industry@mmhi.gov.mn
📄 Сонгон шалгаруулалтын баримт бичиг татах: https://tinyurl.com/3ued56p6
ℹ️ Дэлгэрэнгүй мэдээлэл: gankhuyag@erdenesitp.mnbyambajav.b@mmhi.gov.mn

Урт хугацааны, харилцан ашигтай, тогтвортой түншлэлийг бий болгоход хамтран ажиллахыг урьж байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн