Эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах хамтарсан ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, уул уурхайд суурилсан боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх стратегийн зорилтуудыг тусгасан.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий АҮЭБЯ, ГБХНХЯ, ЭЗХЯ, Боловсролын яам, Эрдэнэс Монгол нэгдэл, ШУТИС, МУИС, Монгол Германы хамтарсан АМТИС болон төр хувийн хэвшлүүдээс бүрдсэн Ажлын хэсэг АҮЭБ-ийн Сайдын 2026.03.18-ны өдрийн А/42 тушаалаар байгуулагдан нарийн бичгээр нь “Эрдэнэс ҮТП” ХХК ажиллаж байна.

Тус Ажлын хэсгийн анхны өргөтгөсөн хурал өнөөдөр /2026.04.20/ боллоо. Хуралдааныг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тус Ажлын хэсгийн ахлагч Б.Дашпүрэв удирдан явуулж, холбогдох төрийн байгууллага, их, дээд сургууль, салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцов.

Өнөөдрийн хурлаар “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөл салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагын талаар товч мэдээлэл өгч, цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа. Ажлын хэсэг хурлаараа салбарын хүний нөөцийн нэгдсэн бодлого, хөгжлийн хөтөлбөр боловсруулах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталж тус тусын чиг үүргээ тодорхойллоо.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн