
Монголын эдийн засаг, төр болон хувийн хэвшлүүдийг дэлхийн эдийн засгийн төвд цуглуулж Монголын хөрөнгө оруулалтын боломжуудыг ярилцдаг “Mongolia Investment Forum” Нью-Йорк хотноо 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлт, удирдлагын газрын дарга Г.Ганхуяг “#Монгол_Улсын_дараагийн_өсөлтийн_хөдөлгүүр: #Аж_үйлдвэрийн_паркуудын_хөрөнгө_оруулалтын_боломжууд” сэдвээр илтгэл танилцуулан оролцлоо.


